ЭСИЙН ДАРХЛАА
Дархлааг эсийн , шингэний, эдийн ба үйл ажиллагааны гэж ангилдаг. Эсийн дархлаа нь нянг барьж хайлуулж устгадаг Фагоцитозын үйл ажиллагаагаар тайлбарлагдана.
Фагоцтиозыг макро ба микрофаг гэж 2 ангилна.
Микрофаг эсүүдэд цусны цагаан цогцосны нейтрофил, базофил ба эозинофил эсүүд багтана.
Гэвч фагоцитоз нилээд идэвхитэй явагддаг эс бол нейтрофил юм. Макрофаг эсүүдэд хөдөлгөөнт, чөлөөт эс болох моноцитүүд, тунгалагийн зангилаа дэлүүний эсүүд, ихэнхдээ лимфоцитээс үүсэлтэй гистоцитүүд хамаарна.
Макрофагид элэг, дэлүү зэрэг бусад эрхтний бэхлэгдмэл хөдөлгөөнгүй эсүүдийг хамааруулж болно.
Эдгээр бүх эсүүд лизоцим, фагоцитин, лейкин зэрэг нянгийн өсөлтийг саатуулах ба түүнийг хайлуулах үйлчилгээ бүхий фермент боловсруулан ялгаруулах онцлогтой.
Лейкин нь грам эерэг , фагоцитин нь грамм сөрөг бичил биетэнд үйлчилдэг болох нь тогтоогдсон байна.
Фагоцитозын үзэгдлийг 4 үе шат болгон хуваадаг.
1. Бичил биетэн фагоцит эсэд ойртож химиотаксис үзэгдэл явагдах
2. Бичил биетэн фагоцит эсийн гадаргуйд наалдах
3. Бичил биетэн фагоцит эсийн цитоплазмд орох
4. Фагоцит эсэд баригдсан бактери эсийн дотор хайлж устгах.
Фагоцит эсийн боловсруулах хоосовчид орсон нянгууд сүүний хүчил, ус төрөгчийн өндөр түвшрүүлэгийн нөлөөгөөр үхэж дараа нь дааврын тусламжтайгаар бүрэн боловсроно. Нян микро ба макрофагуудад баригдаж шингэхээс гадна бүрэн үхэж боловсрох тохиолдлыг гүйцэт явагдсан фагоцитоз гэнэ. Харин нян нь фагоциоз эсэд баригдан шингэх үйл явцад ордог боловч дотор нь бүрэн задарч боловсрохгүй заримдаа ялангуяа микрофаг дотор үржих явдал ажиглагддаг тохиолдлыг гүйцэт биш фагоцитоз гэнэ.
No comments:
Post a Comment