Цэнхэр тэнгэрийн өвчүү нь шүргэх
Царил мөнгөн уулсын дундуур
Үүргэлсэн шөнийн чимээгүйн дундуур
Уламч сүртэй сэрвийж харагдана
Задгай харзны хоржигнох чимээ
Замын хүний хань болон
Хаа нэгтэй өвгөн улиас
Харуул мэт сүүмийн хоцорно
Дөрөө хангинуурын буйдхан хавцлаар
Дөрвөн есийн жавар сорин
Дөмөн гишгэлэх хүлгийн бүүвэйнд
Дөлрөх амгайн ууд сэгсэргэнэ
Одтой тэнгэрийн заадал зураах
Онцын тогтуун гүн шөнө
Олны ажилд тусыг бодно
Морин туурай тачигнуулаж
Мөн ч олон явсныгаа
Эргэн санахад содон байна
Эмчийн ажил сайхан байна.
Нутгийн уулс Чойсүрэнгийн Батнасан
Би уулсаа бодож байнаБиндэръяа нутгаа бодож байна
Ууланд би анх мөрөө гаргаж
Уяхан дуугаа орчлонд өргөсөн юм
Ургах нарны түмэн цацраг
Уулд эхлээд тусдаг билээ
Уул уулсын оройг харахаар
Ухаан бодол тэлдэг билээ
Тэнгэр өнгөтэй уулс минь
Тэнүүн нутгаа алдланхан
Нүүх уулсын суган доогуур
Нүдний үзүүрт цэнхэрлэдэг билээ
Зулаа тэргүүн нь бууралтах
Зуун түмэн уулс минь
Зуур хоноод ч хүрмээргүй
Зүрх шовх оргилууд билээ
Сүүдэр унах бэлээр чинь
Сүргээ хариулж явлаа би
Соргог өвсний аагинд нь
Сэтгэл тэнүүн явлаа би
Аяа нутгийн сүрлэг уулс минь
Ахуй сэтгэлд дүрээ үлдээж
Айл амьтан олны дундаас
Аавын царай шиг нэг л дотно
No comments:
Post a Comment