Thursday, April 23, 2015

ДАРХЛАА ТОГТОЛЦООНЫ БҮТЭЦ
    
          Аливаа бие махбод оршин тогтноход дархлаа тогтолцоо нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тухай Ф.Бернет /1968/ анх удаа томъёолон, түүний ач холбогдлыг үнэлж, дархлаа чадамжтай эсүүдийн дархлаа- хяналтын үзэл баримтлалыг тодорхойлсон байна.
           Дархлаа тогтолцооны язгуур үүрэг нь бие махбодын оршин тогтнохын үндэс болсон дотоод орчны тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэнэ.Дархлаа тогтолцооны морфологи үндэс нь дархлааны эд, эс эрхтэнүүд юм.
              Дархлааны эрхтэнд химт яс, сэрээ булчирхай, дэлүү, тунгалагийн зангилаанууд ба хоол боловсруулах зам болон бусад эрхтэний тунгалагийн эдийн бөөгнөрөл орно. Дархлааны эсүүдэд Т ба В лимфоцит, моноцит, макрофаг, нейтрофил, базафил, эозинофил, шигүү мөхлөгт эс, сэртэнт хучуур эс болон фибробласт багтана.
        Иммуноглобулин, цитокин, эсийн гадаргуугийн антиген,рецептор зэрэг нь дархлаа тогтолцоонд чухал үүрэг бүхий биомолекулууд билээ. Дархлааны эрхтэнийг төвийн ба захын гэж ангилна.Төвийн эрхтэнд: а.Цусны үүсгэвэр эсээс, дархлаа чадамжтай эсүүд үүсч, ялгаран хөгждөг ясны химт хэсэг б. Т лимфоцит боловсорч, ялгаран хөгждөг сэрээ булчирхай ордог.           Харин захын эрхтэнд дэлүү, тунгалагийн зангилаа/ хүнд ойролцоогоор 500-600 тунгалагийн зангилаа байдаг/ гүйлсэн булчирхай болон хоол боловсруулах зам, амьсгалын, шээс бэлгийн тогтолцооны тунгалагийн эдийн бөөгнөрлүүд хамаарна. Түүнээс гадна дотор эрхтэний салст бүрхэвчийн / ходоод гэдэсний зам, мөгөөрсөн хоолой/ тунгалагийн эдүүд орно.Ургийн хөгжлийн үед химт яс, сэрээ булчирхай нь ургийн хөгжлийн 4-5 долоо хоногтойд , тунгалагийн зангилаа 5-6 долоо хоногтойд үүсч эхлэдэг.
              Хэдийгээр дархлаа тогтолцоо нь олон янзын эдээс тогтох, нийлмэл бүтэцтэй боловч бие махбодын эсийн ба шингэний тогтворт байдлыг хангах гэсэн нэг үүргийг гүйцэтгэдэг ажээ            Бие махбодын хамгаалах урвалыг өвөрмөц ба өвөрмөц бус гэж ангилж болох боловч өвөрмөц бус хамгаалах элементүүд нь илүү олон байдаг байна.
        Дархлаа тогтолцоо нь дараах үндсэн бүрдлээс тогтоно.Үүнд :
       1. Биологийн идэвхт макромолекулууд
          -Дархлааны урвалын медиатор:
          -Интерлейкин - Өсөлтийн хүчин зүйлүүд
          -Интерферон - Халдвар үхүүлэгч хүчин зүйл
          -Лимфотоксин -Эктодермаль өсөлтийн хүчин зүйл
         -Фибробластын өсөлтийн хүчин зүйл
          -Гранулоцит-клон сөдөөгч хүчин зүйл
         - Макрофаг-клон сөдөөгч хүчин зүйл
         - Гормон:  Тимопептид, Миелопептид
         2.Дархлаа чадамжит эсүүд Т ба В лимфоцит Эс хордуулагч лимфоцит Дархлаа чадамжтай эсийн урьдал эс Дархлааны эрхтэнтнүүд Төвийн : -Сэрээ булчирхай Химт яс, Захын: Дэлүү Тунгалагын зангилаа Хоол боловсруулах замын тунгалагийн бөөгнөрлүүд
           

No comments:

Post a Comment