Thursday, April 23, 2015

Чойсүрэнгийн Батчулуун

ОРШЛЫН ОРОНД                               

Тууль хайлахад
Уулс уйлна
Тууль хайлахад
Уулс уярна.
Алтайн  уулс
Ойрдоо  ч холдоо ч бараатай
Алдарт туульч аавынхаа
Өлмий дор мөргөе
Дуу хууранд дуртай
Дуут нутгийн ардынхаа
Дурсагдаж мөнхөрсөн
Сүжиг, хүсэлд бишрэe
Товшуурын уран таталгаараа
Уул усаа баярлуулсан
Туульчийн бишрэм авьаяс чадлаарай
Түмэн олноо  гайхашруулж хайрлагдсан
Төрмөл ухаантай аав таныгаа магтая 
Тууль хайлахад
Уулс уйлна
Тууль хайлахад
Уулс уярна.
Туульчийн гараар
Товшуур амилна
Туулчийн ухаанаар 
Туульс хөвөрнө
Нэг
Тууль хайлахад
Өвгөдын сүнс
Эргээд ирдэг юм гэнэлээ
 Өнгөрч улирсан түүх
Өөрөө хүүрнэдэг юм гэнэлээ
Галын бурхад баярлаж
Ган тулгандаа бадардаг юм гэнэлээ
Гэрийн жавар үргэж
Гадагшаа зайлдаг юм гэнэлээ
 Бурхадын орноос заларч ирсэн
 Буурал өвгөд хуучилдаг юм гэнэлээ
Тууль хайлахад
Улайссан ган төмөр
 Уярдаг юм гэнэлээ
 Ургаа мод зөнгөөрөө
 Гөлгөлдөг юм гэнэлээ
Уул ус газар шороо
 Ургамал ичдэг амьтад
 Амилдаг юм гэнэлээ
Улс орон хүн ард
 Ураг удам судраараа
Урамшиж бахархадаг юм гэнэлээ
Хоёр
Тууль хайлахад
Эцсэн тэмээний хөлд
Эрч хүч ордог юм гэнэлээ
Эмээлийн бүүргийн хярд
Эрчилсэн хөх гал Ноцдог юм гэнэлээ
Эрийн хуйх гэж эрчүүд
Хашгирмаар болдог юм гэнэлээ
Эгц хадан хясаа
³
 Эрс намсдаг юм гэнэлээ
Төрийн далбаа тэнгэртээ
 Өнгө алаглан намирдаг юм гэнэлээ
Гурав
Тууль хайлахад
Араатан адгуусын шүд
 Арсалдан бослоо ч
Аяндаа хэмхрэн унадаг юм гэнэлээ
 Алуурчин дээрэмчний илд
Аймшигтай эргэлдлээ ч
 Ааг хүч нь сулар ч

Хөсөр унадаг юм гэнэлээ
Тууль хайлахад
Түмэн өнгийн солонго
Хүмүүсийн зүрх сэтгэлд
Туяаран гэрэлтддэг юм гэнэлээ
Төрөлх монголоо хайрлах ухаарал
Төлөвшин  удамшидаг юм гэнэлээ
Түйтгэр гай барцад
Муу муухайг үзэн яддаг юм гэнэлээ
Төрт монгол улсад
Хүмүүн болж төрсөн
Хувь заяандаа бахархдаг юм гэнэлээ
Дөрөв
 Тиймээ
Тууль хайлахад
Уулс уйлна
Тууль хайлахад
Уулс уярна.
Туульчийн гараар
Товшуур амилна
Туульчийн ухаанаар
Туульс хөвөрнө

Дуут сум.Дөрөө хангинуурын Цагаанбууц.Дээд битүүтийн ам - 2008.07.11.

Фагоцитоз

ЭСИЙН ДАРХЛАА

      Дархлааг эсийн , шингэний, эдийн ба үйл ажиллагааны гэж ангилдаг. Эсийн дархлаа нь нянг барьж хайлуулж устгадаг Фагоцитозын үйл ажиллагаагаар тайлбарлагдана.  
      Фагоцтиозыг макро ба микрофаг гэж 2 ангилна. Микрофаг эсүүдэд цусны цагаан цогцосны нейтрофил, базофил ба эозинофил эсүүд багтана. 
    Гэвч фагоцитоз нилээд идэвхитэй явагддаг эс бол нейтрофил юм. Макрофаг эсүүдэд хөдөлгөөнт, чөлөөт эс болох моноцитүүд, тунгалагийн зангилаа дэлүүний эсүүд, ихэнхдээ лимфоцитээс үүсэлтэй гистоцитүүд хамаарна. 
    Макрофагид элэг, дэлүү зэрэг бусад эрхтний бэхлэгдмэл хөдөлгөөнгүй эсүүдийг хамааруулж болно. Эдгээр бүх эсүүд лизоцим, фагоцитин, лейкин зэрэг нянгийн өсөлтийг саатуулах ба түүнийг хайлуулах үйлчилгээ бүхий фермент боловсруулан ялгаруулах онцлогтой. Лейкин нь грам эерэг , фагоцитин нь грамм сөрөг бичил биетэнд үйлчилдэг болох нь тогтоогдсон байна. 

      Фагоцитозын үзэгдлийг 4 үе шат болгон хуваадаг. 
 1. Бичил биетэн фагоцит эсэд ойртож химиотаксис үзэгдэл явагдах 
 2. Бичил биетэн фагоцит эсийн гадаргуйд наалдах 
3. Бичил биетэн фагоцит эсийн цитоплазмд орох 
4. Фагоцит эсэд баригдсан бактери эсийн дотор хайлж устгах.

          Фагоцит эсийн боловсруулах хоосовчид орсон нянгууд сүүний хүчил, ус төрөгчийн өндөр түвшрүүлэгийн нөлөөгөөр үхэж дараа нь дааврын тусламжтайгаар бүрэн боловсроно. Нян микро ба макрофагуудад баригдаж шингэхээс гадна бүрэн үхэж боловсрох тохиолдлыг гүйцэт явагдсан фагоцитоз гэнэ. Харин нян нь фагоциоз эсэд баригдан шингэх үйл явцад ордог боловч дотор нь бүрэн задарч боловсрохгүй заримдаа ялангуяа микрофаг дотор үржих явдал ажиглагддаг тохиолдлыг гүйцэт биш фагоцитоз гэнэ.

ДАРХЛАА ТОГТОЛЦООНЫ БҮТЭЦ
    
          Аливаа бие махбод оршин тогтноход дархлаа тогтолцоо нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тухай Ф.Бернет /1968/ анх удаа томъёолон, түүний ач холбогдлыг үнэлж, дархлаа чадамжтай эсүүдийн дархлаа- хяналтын үзэл баримтлалыг тодорхойлсон байна.
           Дархлаа тогтолцооны язгуур үүрэг нь бие махбодын оршин тогтнохын үндэс болсон дотоод орчны тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэнэ.Дархлаа тогтолцооны морфологи үндэс нь дархлааны эд, эс эрхтэнүүд юм.
              Дархлааны эрхтэнд химт яс, сэрээ булчирхай, дэлүү, тунгалагийн зангилаанууд ба хоол боловсруулах зам болон бусад эрхтэний тунгалагийн эдийн бөөгнөрөл орно. Дархлааны эсүүдэд Т ба В лимфоцит, моноцит, макрофаг, нейтрофил, базафил, эозинофил, шигүү мөхлөгт эс, сэртэнт хучуур эс болон фибробласт багтана.
        Иммуноглобулин, цитокин, эсийн гадаргуугийн антиген,рецептор зэрэг нь дархлаа тогтолцоонд чухал үүрэг бүхий биомолекулууд билээ. Дархлааны эрхтэнийг төвийн ба захын гэж ангилна.Төвийн эрхтэнд: а.Цусны үүсгэвэр эсээс, дархлаа чадамжтай эсүүд үүсч, ялгаран хөгждөг ясны химт хэсэг б. Т лимфоцит боловсорч, ялгаран хөгждөг сэрээ булчирхай ордог.           Харин захын эрхтэнд дэлүү, тунгалагийн зангилаа/ хүнд ойролцоогоор 500-600 тунгалагийн зангилаа байдаг/ гүйлсэн булчирхай болон хоол боловсруулах зам, амьсгалын, шээс бэлгийн тогтолцооны тунгалагийн эдийн бөөгнөрлүүд хамаарна. Түүнээс гадна дотор эрхтэний салст бүрхэвчийн / ходоод гэдэсний зам, мөгөөрсөн хоолой/ тунгалагийн эдүүд орно.Ургийн хөгжлийн үед химт яс, сэрээ булчирхай нь ургийн хөгжлийн 4-5 долоо хоногтойд , тунгалагийн зангилаа 5-6 долоо хоногтойд үүсч эхлэдэг.
              Хэдийгээр дархлаа тогтолцоо нь олон янзын эдээс тогтох, нийлмэл бүтэцтэй боловч бие махбодын эсийн ба шингэний тогтворт байдлыг хангах гэсэн нэг үүргийг гүйцэтгэдэг ажээ            Бие махбодын хамгаалах урвалыг өвөрмөц ба өвөрмөц бус гэж ангилж болох боловч өвөрмөц бус хамгаалах элементүүд нь илүү олон байдаг байна.
        Дархлаа тогтолцоо нь дараах үндсэн бүрдлээс тогтоно.Үүнд :
       1. Биологийн идэвхт макромолекулууд
          -Дархлааны урвалын медиатор:
          -Интерлейкин - Өсөлтийн хүчин зүйлүүд
          -Интерферон - Халдвар үхүүлэгч хүчин зүйл
          -Лимфотоксин -Эктодермаль өсөлтийн хүчин зүйл
         -Фибробластын өсөлтийн хүчин зүйл
          -Гранулоцит-клон сөдөөгч хүчин зүйл
         - Макрофаг-клон сөдөөгч хүчин зүйл
         - Гормон:  Тимопептид, Миелопептид
         2.Дархлаа чадамжит эсүүд Т ба В лимфоцит Эс хордуулагч лимфоцит Дархлаа чадамжтай эсийн урьдал эс Дархлааны эрхтэнтнүүд Төвийн : -Сэрээ булчирхай Химт яс, Захын: Дэлүү Тунгалагын зангилаа Хоол боловсруулах замын тунгалагийн бөөгнөрлүүд
           

Tuesday, April 7, 2015

Чойсүрэнгийн Батнасан

Цэнхэрийн голын шөнө  

Цэнхэр тэнгэрийн өвчүү нь шүргэх
Царил мөнгөн уулсын дундуур
Үүргэлсэн шөнийн чимээгүйн дундуур 
Уламч сүртэй сэрвийж харагдана
  
Задгай харзны хоржигнох чимээ 
Замын хүний хань болон 
Хаа нэгтэй өвгөн улиас 
Харуул мэт сүүмийн хоцорно

Дөрөө хангинуурын буйдхан хавцлаар 
Дөрвөн есийн жавар сорин 
Дөмөн гишгэлэх хүлгийн бүүвэйнд 
Дөлрөх амгайн ууд сэгсэргэнэ

Одтой тэнгэрийн заадал зураах 
Онцын тогтуун гүн шөнө
Олоход бэрхтэй нарийн жимээр 
Олны ажилд тусыг бодно

Морин туурай тачигнуулаж 
Мөн ч олон явсныгаа 
Эргэн санахад содон байна
Эмчийн ажил сайхан байна. 








Нутгийн уулс         Чойсүрэнгийн Батнасан
Би уулсаа бодож байна
Биндэръяа  нутгаа бодож байна
Ууланд би анх мөрөө гаргаж
Уяхан дуугаа орчлонд өргөсөн юм
   Ургах нарны түмэн цацраг
   Уулд эхлээд тусдаг билээ
   Уул уулсын оройг харахаар
   Ухаан бодол тэлдэг билээ
Тэнгэр өнгөтэй уулс минь
Тэнүүн нутгаа алдланхан
Нүүх уулсын суган доогуур
Нүдний үзүүрт цэнхэрлэдэг билээ
            Зулаа тэргүүн нь бууралтах
            Зуун түмэн уулс минь
            Зуур хоноод ч хүрмээргүй
             Зүрх шовх оргилууд билээ
      Сүүдэр унах бэлээр чинь
      Сүргээ хариулж явлаа би
      Соргог өвсний аагинд нь
       Сэтгэл тэнүүн явлаа би
                                                                                                                                                                                          Аяа нутгийн сүрлэг уулс минь
                     Ахуй сэтгэлд дүрээ үлдээж
                     Айл амьтан олны дундаас
                    Аавын царай шиг нэг л дотно